Киргизийн жуулчдын тухай мэдээллийг гар утаснаас нь авна

Киргизээс Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг дамжин орж ирж буй аялагч, жуулчлагчдын харилцаа, холбооны цахим төхөөрөмжид Хятадын хилчид нууцаар тагнуулын зориулалтын эд анги суулгаж өгөх болсон байна.

Томоохон хэвлэлүүд хийгээд, мэргэжилтнүүдийн мөрдөн шалгаж тогтоосноор зорчигчдыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр авчраад гар утсыг нь түр хугацаагаар хураан авч, эзэмшигчийнхээ талаар тодорхой мэдээлэл өгчих чадалтай нэмэлт төхөөрөмж нууцаар тавьдаг аж. Үүгээр тухайн хүний талаар мэдээлэл цуглуулдаг юм байна. Түүнчлэн эзэмшигчийн сонирхол, уншдаг ном, хөгжмийн боловсрол мэдлэгийн нь талаар уг аппаратаас мэдээлэл “түгээдэг” аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)