КИНО ЦАГ: Энэ зун таны үзсэн байх ёстой шилдэг 15 кино

  • AVENGERS: INFINITY WAR (4 сарын 27-нд нээлтээ хийсэн)

Нэг кинонд багтах 35 супер баатаргүйгээр энэ зуныг төсөөлөхийн аргагүй

  • DEADPOOL 2 (5 сарын 18-нд нээлтээ хийсэн)

Шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн "Deadpool 2" кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж, эхний долоо хоногтоо Хойд Америкт 125 сая ам.долларын орлого олсон нь ямархуу бүтээл болсныг илтгэнэ.

  • SOLO: A STAR WARS STORY (5 сарын 25-нд нээлтээ хийсэн)

Star Wars цувралын, тэр тусмаа Han Solo дүрийн фэнүүдэд хүлээлт үүсгэсэн кино юм. Энэхүү кино нь фенүүдийнхээ урмыг хугалаагүйгээр барахгүй нээлтээ хийсэн даруй ашиг орлогоороо тэргүүлсэн юм.

OCEAN'S 8 (Зургадугаар сарын 8-нд нээлтээ хийсэн)

Сандра Буллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Минди Калинг, Сара Полсон, Awkwafina нэрээр олонд танигдсан реппер, дуучин Рианна, дуучин Нора Лам нарын тоглосонд кинонд илүүц тайлбар хэрэггүй биз ээ. Энэ нь Дэнни Оушен болон түүний нөхдийн талаар гарсан алдарт гурван киноны үргэлжлэл юм.

  • HEREDITARY (Зургадугаар сарын 8-нд нээлтээ хийсэн)

Аймшгийн кинонд шимтэгчид үүнийг аль хэдийнээ энэ оны хамгийн аймшигтай киногоор нэрлээд буй. Иймд бэлтгэлтэй үзээрэй. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй үзэхийг хориглоно.

  • INCREDIBLES 2 (Зургадугаар сарын 15-нд нээлтээ хийнэ)

Хүүхэд, томчуудын хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэгээр нэрлэгддэг тус киноны дараагийн анги гарахад бэлэн болжээ. Өнгөрсөн удаад солиотой эрдэмтнээс эх дэлхийгээ аварсан тэднийг энэ удаад ямар адал явдал хүлээж байгаа бол. Мөн нүднээсээ лазер гаргадаг бяцхан Жакийг адал явдалд оролцоно гэдгийг битгий мартаарай.

  • JURASSIC WORLD: FALLEN KINGDOM (Зургадугаар сарын 22-нд нээлтээ хийнэ)

Биднийг үлэг гүрвэлийн ертөнцөөр бодит мэт аялуулж чаддаг Юри галавын цэцэрлэгийн үзэсгэлэнт арал дээр байрлах унтаа галт уул сэргэж, арлын бүх үлэг гүрвэлд мөхлийн аюул нүүрлэнэ. Овен, Клэйр хоёрт нэгэнт дэлхийн хөрснөөс устаад байсан үлэг гүрвэлүүдийг дахин мөхөөхгүйн тулд бүхнийг хийх шаардлагатай болно. Энэхүү адал явдлаас бүү хоцроорой.

  • SICARIO 2: SOLDADO (Зургадугаар сарын 29-нд нээлтээ хийнэ)

Josh Brolin болон Benicio del Toro нар эргэн ирлээ. Тэд энэ удаад хар тамхины асар том мафитай тулалдах болно.

  • SORRY TO BOTHER YOU (Долдугаар сарын 6-нд нээлтээ хийнэ)

Ажлаасаа халагдах дөхсөн телемаркетер Lakeith Stanfield цагаан хоолой ашиглан, ажиллаж буй компанийнхаа хамгийн амжилттай яваа бизнесмэн болон хувирдаг. Түүний нууц нь юу бол?

  • ANT-MAN AND THE WASP (Долдугаар сарын 6-нд нээлтээ хийнэ)

Супер баатруудын эгнээнд шоргоолжин хүн нэгдлээ. Түүнийг өөрийн дуртай супер баатраа болгосон хүнийг хараад шоолох хэрэггүй. Учир нь энэхүү кино чамайг өөрийн эрхгүй шоргоолжин хүнд дурлуулах болно.

  • EIGHTH GRADE (Долдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ)

Бид өсвөр насныхныг юу ч хийхээс буцахгүй гэж боддог бол зохиолч Bo Burnham энэхүү киногоор дамжуулан дунд сургуулийнхны үнэн төрхийг илчлэх болно. Тэд бодож байгаагаас тань илүү аймшигтай байх болно.

  • MISSION: IMPOSSIBLE – FALLOUT (Долдугаар сарын 27-нд нээлтээ хийнэ)

Холливудын сайхан залуу Том Крузийн шүтэн бишрэгчид ойртон суугаарай. Өдгөө 55 насыг зооглож буй жүжигчин маань уул хайрханд ямар ч олсгүйгээр авирах гэнэ шүү.

  • THE SPY WHO DUMPED ME (Наймдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ)

Найз залуугаа туршуул гэдгийг мэдсэн Одри өөрийн найз Моргантайгаа хамтран тив дамнасан мафийнхны хуйвалдаанд оролцоно. Үүндээ ч найз залуугаа татан оролцуулна. Түүний адал явдал хаана хүрээд төгсөх бол. Найз нөхдөөрөө үзэхэд хамгийн тохиромжтой кино байх болно.

  • CRAZY RICH ASIANS (Наймдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ)

Кевин Кваны 2013 оны зохиолоос сэдэвлэсэн уг бүтээлд Rachel Chu хэмээх бүсгүй найз залуугаа улсынхаа хамгийн баян гэр бүлээс гаралтай гэдгийг олж мэднэ. Гэсэн ч түүний хайр дурлал тийм ч бүтэмжтэй байхгүй. Учир нь залуугийн гэр бүлийнхэн түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Тэд эцэст нь өөрсдийн хайр дурлалаа авч үлдэж чадах болов уу?

  • REPLICAS (Наймдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ)

Шинжлэх ухаан, адал явдалт төрлийн энэхүү кино нь нас барсан гэр бүлийнхнээ эргэн амьдруулахаар төлөвлөж буй нэгэн эрдэмтний тухай өгүүлэх болно. Харин түүний туршилт бүтэх эсэхийг наймдугаар сард олж мэдээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)