Ким Жон Ун амьд байна

Ким Жон Ун эргэн ирлээ

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг, “Rodong Sinmun” сонин БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Уны хамгийн сүүлийн үеийн зургуудыг нийтэлжээ.

Ким Жон Ун бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчилж байгаа зураг гарсан байна. Дэлхий даяар түүнийг нас барсан, хүнд өвчтэй гэж мэдээллэж байсан ч Ким эрүүл энх байгаагаа ард түмэндээ харуулжээ.

Ёслолын арга хэмжээнд түүнийг дүү бүсгүй нь дагалдан явсан бөгөөд Ким 20 хоногийн дараа олон нийтийн өмнө гарч байгаа нь энэ юм.

Өмнө нь түүний хаана байгаа талаар ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд хагалгаанд орсны дараа бие нь муу комын байдалтай байгаа, коронавирусийн халдвар авсан, нас барсан зэрэг таамгууд дэлхийн хэвлэлүүдээр тарсан юм.

Ким Жон Ун эргэн ирлээ
Ким Жон Ун эргэн ирлээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)