Ким Жон Уныг эмчлэх зорилгоор БНХАУ Пхеньян руу эмч нараа илгээжээ

Сүүлийн үед гадаадын хэвлэлээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нас барсан байж болзошгүй гэх албан бус мэдээлэл цацагдах болсон. 

АНУ-ын мэдээллийн CNN агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, бие нь маш хүнд байгаа гэсэн мэдээллийг энэ сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн.

Тэд энэхүү мэдээллээ Тагнуулын төв газрын өндөр тушаалын эх сурвалжаас авсан хэмээн баталсан ч өөр эх сурвалж “Хэдий мэс засалд орсон ч эрүүл мэндэд ноцтой аюул учирсан талаар хэлэхэд эрт” гэж тайлбарласан юм.  

Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Коммунист нам Хойд Солонгос руу эмч, мэргэжилтнүүдээ  илгээжээ.

БНСУ болон БНХАУ-ын албаныхны зүгээс Ким Жон Уны биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгаа ч тус улсаас ямар нэгэн хариу өгөөгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)