Ким Жон Унтай хийх уулзалтаа Трамп цуцаллаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны уулзалтыг ирэх сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар хоёр талын төлөөлөгчид хэлэлцээр хийж байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагчид хандсан ил захидлаараа дамжуулан тус уулзалт цуцлагдсан болохыг мэдэгдлээ. Захидалд “Бидний уулзалт болно гэдэгт би ихэд найдаж байлаа. Харамсалтай нь, таны хийсэн сүүлийн мэдэгдлээс үүдэн, төлөвлөж байсан уулзалтаасаа татгалзах нь зүйтэй гэж би үзлээ” хэмээн тэмдэглэв. Ингэхдээ, АНУ, БНАСАУ-ын уулзалт ирээдүйд болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, захидал болоод утсаар ярилцахад нээлтэй гэдгээ Ким Жон Унд уламжилсан байна. “БНАСАУ хөгжин цэцэглэх агуу боломжоо алдлаа” хэмээн захидлаа төгсгөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)