Киданы гэрэлт хөшөө

Монгол орноос олдсон Киданы Их бичигтэй цорын ганц хөшөө өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдаж байна. БСШУ-ы сайдын тушаалаар 2011 оны гуравдугаар сарын 3-нд Дор ноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Бүлээний овооны гэрэлт хөшөөг татан авч Монголын үндэсний музейд хадгалах зөвшөөрлийг Соёлын өвийн төвд өгснөөр гэрэлт хөшөө шинэ “гэртээ” иржээ.

Сумын төвөөс урагш 65 орчим км зайд орших Бүлээний овооны гэрэлт хөшөө чулуулгийн өгөршил, газар нутгийн эзэнгүйдлээс болж эвдрэх болон хулгайд алдагдах аюултай нөхцөлд байсан аж. “Энэ гэрэлт хөшөө газрын өнгөн хөрсөн дээр байрлаж байсан бөгөөд 184 см өндөртэй. Нүүрэн талын оройн хэсгийн өргөн нь 54 см, суурийн өргөн 64, зузаан нь оройн хэсгээрээ 38, суурийн зузаан нь 54 см байсан.

Киданы гэрэлт хөшөө болхи хийцтэй, толгойгүй хүн чулуун дээр элдэв засал, өнгөлгөө хийлгүй нүүр талын гадаргуу дээр ханз үсэг сийлсэн төрхтэй” хэмээн Монголын үндэсний музейн судлаач С.Энхболд ярилаа. Одоогийн байдлаар Бүлээний овооны гэрэлт хөшөөний бичгийг тайлан уншиж ча дааг үй ба Кидан үгийг ханз үс гээр галиглан бичсэн байх магад лалтай хэмээн судлаачид үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)