КАФКАГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ИЗРАИЛИЙН ЗОХИОЛЧ ХҮРТЛЭЭ

Франц Кафкагийн нэрэмжит Уран зохиолын нэр хүндтэй шагналыг Израилийн зохиолч Амос Оз хүртэв. Шагнал болон дагалдах 10 мянган долларыг энэ оны аравдугаар сард Прага хотноо гардуулах юм байна. 74 настай Амос Озын бүтээл дэлхийн 40 гаруй хэл дээр хэвлэгджээ. 2009 онд уран зохиолын төрлөөр Нобелийн шагналд түүний нэрийг дэвшүүлж байв.

Франц Кафкагийн нэрэмжит олон улсын шагналыг 2001 онд бий болгосон бөгөөд зохиолчийн төрж, амьдарч байсан Прага хотын захирагчийн Тамгын газар, Кафкагийн нийгэмлэгтэй хамт ран гардуулдаг юм байна. “Гарал үүсэл, яс үндэс, соёлоос үл хамаа ран бүх уншигчдад бүтээл нь зориулагдсан” зохиолчид энэ шагналыг хүртээдэг аж. Уг шагналыг авсан хүмүүсийн дотор бид ний мэдэх Вацлав Хавел ордог байна.


 Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)