Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн үргэлжилж байна

Өчигдөр буюу энэ сарын 09-ний өдөр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа”-г Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Мөн энэ үеэр БЗД-ийн Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр “2016 оны төсвийн зарцуулалт”-ын талаар танилцуулга хийж,  БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүү “И-баримт”-ын талаар татвар төлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт зохион байгууллаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд Татварын албатай хамтран татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг үйлчлүүлэгч, иргэдийн дунд зохион байгуулсан нь иргэд үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээв.

“Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд оролцсон байна. Үүнд:

  • “Электромон трейдинг” ХХК
  • “Вансифорус” ХХК
  • “Датакейр” ХХК
  • “Интер актив Би Ай” ХХК
  • “Прософт технологи” ХХК
  • “Ритус” ХХК
  • “Инфо системс” ХХК
  • “Майсофт” ХХК
  • “Тангетэд плас” ХХК
  • “Мажор софт” ХХК
  • “Ай си ти вишн” ХХК
  • “Интерактив” ХХК
  • “Тауэр Софт” ХХК

Үзэсгэлэн тавдугаар сарын 10-ны өдөр "Мишээл" төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр "Драгон" НҮНТ дээр үргэлжлэх бөгөөд өөрийн хэрэгцээнд тааруулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)