"Кармен" тайзнаа дахин эгшиглэнэ

Сонгодог урлагийн ариун сvм болсон УДБЭТеатрын тоглолтын 54 улирлын Дуурийн нээлт Жорж Бизе "Кармен" дууриар нээх гэж байна. Эрх чөлөөт цыган хүүхэн, түүний гал халуун хайр дурлалын түүхийг зөвхөн энэ сарын 15-16-ны өдрүүдэд харах боломжтой юм байна. Хоёрхон өдөр тоглогдох тус дуурийн найруулагч, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бөгөөд кармен хүүхний дүрд СТА М.Дариймаа болон Р.Доржхорлоо нар тоглох аж. Харин ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар ажиллах юм байна.

Жүжгийн хэсгээс сонирхуулбал "... Ажилчин хүүхнүүдийн дунд үзэсгэлэнт сайхан Кармен гарч ирнэ. Тэрээр ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүүн, зоримог, эрх зоргоор учраас эрчүүдийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг ажээ. Түүнийгээ Кармен <<Хабанера>> гэдэг дуугаараа илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөөт хайр сэтгэл, тэмүүлэл эрмэлзлийн дуу юм.

 Кармен хүүхэн номой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгсөн нь Хозед ид шид, илбийн юм шиг санагджээ. Энэ цэцгээс жүжгийн хамаг өрнөл зөрчил үүснэ...". Жүжиг хэрхэн өрнөхийг УДБЭТеатрын тайзнаас харж болох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)