Каратэгийн улсын аваргууд тодорлоо

Киокушинкай каратэгийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд манай оронд зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлогтой. Мөн Токиогийн олимпын хөтөлбөрт каратэгийн төрөл багтахаар болсон тул олимпод оролцох тамирчдыг бэлтгэх зорилготойгоор өмнөх жилүүдийнхээс илүү ач холбогдолтой боллоо. 

Тиймдээ ч энэ удаагийн тэмцээнд өсвөр насныхан 7-8, 9-10, 11-12, 15-17 насны ангиллаар оролцож, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн УАШТ-нд нийт 7 багийн 82 тамирчин 10 жингийн ангиллаар өрсөлдсөнөөс 7-8 насны ангилалд У.Чинхүсэл, 9-10 насны ангилалд Г.Итгэл, 11-12 насны ангилалд Л.Мөнх-Оргил, 15-17 насны ангилалд В.Мянхай нар аваргалжээ. 

Харин насанд хүрэгчдийн ангилалд 70 кг-д М.Энхбаяр, 80 кг-д Б.Соёлбаатар, 90 кг-ийн жинд М.Алтангэрэл, +90 кг-д М.Баттүшиг нар тэргүүлсэн бол мастер буюу 35-аас дээш насны ангилалд Ө.Гантөмөр, эмэгтэйчүүдийн ангилалд Н.Батжаргал түрүүлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)