КАРАОКЕТЭЙ ТАКСИ

 Таксигаар зорчиж явах үед FM-ээр явж буй дууг дагаад дуулчихмаар санагдах тохиолдол цөөнгүй. Үүнийг мөнгө болгон ашиглах санааг Германы Мюнстер хотын таксины үйлчилгээ эрхлэгч Незаметтин Клинкли сэджээ. Найман хүний багтаамжтай таксиныхаа арын суудлыг мини караоке маягаар тохижуулж, төрөл бүрийн дууны сан бүрдүүлсэн нь үйлчл үүлэгчдэд ихэд таалагджээ. Уг үйлчилгээ Герман даяар тархаж, “Такси Низа” нэртэй таксины сүлжээ хүртэл бий болсон байна. Караокетэй таксигаар үйлчлүүлэхэд замын зардал дээрээ 10 евро нэмж төлөхөд л хангалттай аж.


Т.ЖИГҮҮР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)