Караокены микрофон сүрьеэ, хурц халдварт өвчин үүсгэдэг

Караокены микрофон олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг эмч нарын судалгаа нотоллоо. Тодруулбал, нийслэл хотод 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг ч эдгээрээс эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Коронавирусын хөл хорио тавигдсаны дараа хэсэг хугацаанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа караокены микрофонууд нэг удаагийн хамгаалалттай байсан. Гэвч сүүлийн үед дээрх хэвшил аажмаар суларч байгааг мэргэжилтнүүд анхааруулав. 

Хүний шүлс бүхий элдэв бактери, олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофоныг үйлчлүүлэгч шууд авч хэрэглэдэг. Бусад улс оронд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч солигдох бүрд микрофоны нэг удаагийн хамгаалалтыг шинэчилдэг. Гэтэл манай улсад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энгийн дадал хэвшээгүй гэдгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг хэвлэлд ярьжээ. 

Тэрбээр "Караокенд ашиглагдаж буй микрофоныг нарийн шинжилгээнд оруулаад харахад маш олон төрлийн нянгууд харагддаг. Магадгүй таны өмнө орсон хүн дуулахдаа өөрийгөө өвчтэй гэдгийг мэдэхгүй сүрьеэ, хурц халдвартай тээгч байж болно. Тэгэхээр энэ бүх бичил биетийг микрофон шингээж авч байдаг" гэв.

Тиймээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээг аж ахуй нэгжүүдээс шаардахаас өөрөөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо дутмаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)