Капитал банкаар дамжуулан тэтгэврээ авдаг байсан ахмадууд ХААН банкнаас авахаар болжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч өндөр настнуудад хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2019 оны тавдугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)