Кандагарт болсон дэлбэрэлтэд 30 хүн алагдав

Хильманд мужид орогносон “Талибан” хөдлөгөөний босогчдыг устгах НАТО болон Афганистаны цэргийн хүчний  хамтарсан ажиллагаа эхэлсэний дараахан Кандагар хотод амиа золиослогчид цуврал халдлага үйлдсэний улмаас 30 орчим хүн алагдаж 46 хүн шархадсан байна. Зарим шархтнуудын биеийн байдал хүндхэн байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж хотын төв эмнэлгийн удирдлага мэдэгдсэнийг ВВС уламжлав.
“Талибан” хөдөлгөөн энэхүү цуврал халдлагаа НАТО-д хүргүүлж байгаа захидал хэмээн мэдэгджээ. Эхний дэлбэрэлт Кандагарын төв шоронгийн ойролцоо, дараагийн хоёр нь автомашины зогсоолын хажууд болсон бол дөрөв дэх бөмбөг хуримын ёслолын үеэр дэлбэрч олон зочин амь үрэгдсэн байна. Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч генерал Стэнли Маккристал Хильманд мужтай залгаа Кандагарыг “Талибан” хөдөлгөөнийн устгах цэргийн ажиллагааны дараагийн талбар болно гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)