Канген усны талаар ташаа мэдээлэл цацагдсан гэв

Япон Улсын “Энажик Интернэшнл” компанийн үйлдвэрлэн, усны төхөөрөмжөөс гаргадаг канген усны тухай ташаа мэдээллүүд сонин хэвлэлээр нийтлэгдэн гарсан хэмээн өнөөдөр “Энажик Интернэшнл” компаниас хэвлэлийнхэнд хандлаа. Компанийн удирдлагууд тус мэдээлэл нь компаний нэр төр, бүтээгдэхүүний чанарт халдсан хэмээн үзэж байв.

Тус компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байгаа бөгөөд дэлхийн 30 гаруй улсад өөрийн салбартай аж. 1990 оноос хойш ионжуулсан ус гаргадаг төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд уг төхөөрөмжөөс гарсан усыг “Канген” хэмээн нэрлэж, албан ёсны патентын гэрчилгээ авсан байна. Энэхүү усны төхөөрөмж нь Япон улсын эрүүл мэнд, Халамжийн яам болон холбогдох эрх бүхий байгууллагаар , батламж авсан аж. Мөн уг бүтээгдэхүүн нь олон Улсын IOSO9001, ISO4001 чанарын стандарттайгаас гадна анагаахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт олгодог ISO13485 чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн хэмээн тус компанийн гадаад харилцаа хариуцсан албаны дарга Китагиши Такүо хэллээ.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)