Камбожийн Ерөнхий сайд тусгай элчээ илгээжээ

ГХ-ны дэд сайд Б.Болор Камбожийн Вант Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Оуч Бритийг хүлээн авч уулзжээ. “1989 оноос хойш бид улс орныхоо эдийн засгийг алхам алхмаар хөгжүүлж, хуучин харилцаатай байсан орнуудтай хамтын ажиллагаагаа сэргээх бодлого баримталж байна. Монгол Улс Камбож Улсыг байгуулахад дэмжиж, дипломат харилцаа тогтоосон цөөн орны нэг.

Камбожийн олон оюутан Монголд сурч төгссөн бөгөөд тэд одоо эх орныхоо олон чухал салбар, албан тушаалд ажиллаж байгаа” гэж Тусгай элч ярив. Талууд хоёр орны нийгэм, эдийн засгийн байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл хийж, харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)