Казах эмээгийн сахал 16 см урт ургажээ


Казахстан улсын иргэн 70 настай эмээ Мухтабар Тораева бусад эмэгтэйчүүдээс нэгэн зүйлээрээ сондгойрдог нь сахал ажээ. Түүнийг 34-35 настай байхад сахал ургаж эхэлжээ. Түүнийгээ хусъя гэж нэг ч удаа бодож байгаагүй бөгөөд арчилж ургуулсаар 35 жилийг ардаа орхижээ. Казахстан улсын Туркестан мужийн Турбат тосгонд амьдардаг түүнийг мужийнхан болоод өмнө нутгийнхан бүгд мэднэ. Анх сахал ургаж эхлэхэд тэрбээр нэг их гайхаагүй гэнэ. Учир нь ээж, эмээ нь мөн сахалтай байсан ажээ. Гадны улсууд түүний өвөрмөц төрхийг хараад гайхдаг байхад нөхөр нь огтхон ч гайхаагүйгээр барахгүй “Сахалтай эхнэр надаас өөр хэнд ч байхгүй” хэмээн бахархаж Аллахын өгсөн хишгийг арчлах ёстой гэж зөвлөдөг гэнэ. Мухтабар эмээгийн сахал өдгөө 16 сантиметр урт ургасан бөгөөд ач, гуч нар нь байнга арчилдаг ажээ. Тэрбээр нутаг орондоо нэр хүндтэй нэгэн тул элдэв арга хэмжээний урилга заллагаар тасардаггүй байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)