Казахстан улс энэ сард 1,4 сая иргэддээ мөнгөн тэтгэмж олгожээ


Какахстан улс хорио цээрийн улмаас орлогогүй болсон  1.4 сая гаруй иргэддээ энэ сард  нэг удаагийн нөхөн олговор олгосжээ. Энэ тухай Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба өнөөдөр /2020.07.25/ мэдээлэв.  Тус улсад долдугаар сарын 5-наас наймдугаар сарын 2-ны хооронд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд  хот хоорондын автобусны үйлчилгээ түр зогсож, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөн буурч, нийтийн тээврийн үйлчилгээ хязгаарлагджээ. Өмнө нь Казахстанд 3-р сарын 16-наас 5-р сарын 11-ний хооронд хэрэгжсэн  онц байдлын үеэр 3,7 сая  иргэд ижил  нөхөн төлбөр  авсан байна. Тус улсын  Эрүүлийг хамгаалах яамны мэдээлсэнээр Казахстанд одоогийн байдлаар Covid-19 вирусээр 76,8 мянган хүн өвдөж, 48,2 мянган хүн эдгэжээ. Харин 610 хүн уг өвчний улмаас нас барсан байна.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)