Казахстан улсад ял эдэлж байсан Монгол иргэнийг авчирлаа

Бүгд Найрамдах Казахстан улсад ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа.

Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)