“Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Анар түрүүлэв

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, Монгол Улсын харцага Д.Анар “Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 33 орны 300 гаруй бөх оролцсон байна.

Д.Анар нь Монголд Улсад анх удаа зохион байгуулагдсан “Казах курес бөх”-ийн Ази тивийн АШТ болон “Киргизийн курош бөх”-ийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)