Йемений Батлан хамгаалахын сайдын машиныг дэлбэлжээ


Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.02.19/ Йемен уулсын Батлан хамгаалахын сайдын машиныг дэлбэлж амь насанд нь халдах оролдлого хийжээ. Энэ тухай тус улсын Мэдээллийн яамны сайдын зөвлөх Мухтар ар-Рахби Twitter хуудсаараа мэдээлэв. “Йемений Батлан хамгаалахын сайдыг зүүн фронтоор явж байх үер машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрлээ. Сайд өөрөө хохироогүй ч амь насаа алдсан шархадсан хүмүүс байна” гэж ар-Рахби тэмдэглэжээ. Reuters агентлагийн мэдээлснээр бол дэлбэрэлтийн улмаас зургаан хүн нас барсан байна. Тэдгээрийн дөрөв нь сайдыг дагалдаж явсан албаны хүмүүс байжээ. Энэ явдал Йемений Батлан хамгаалахын сайдад учирч буй анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Йемений армийн Мадлиб муж дахь түр штабын байранд мөн л тэсрэх бөмбөг дэлбэрч байжээ. Тухайн үед тэнд Батлан хамгаалахын сайд цэргийн удирдлагуудтай зөвлөгөөн хийж байсан аж. Тэгэхэд сайд мөн л амьд гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)