И Мён Багт оноосон ялыг хэвээр үлдээв

БНСУ-ын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан И Мён Багт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард давж заалдах шатны шүүхээс түүнд 17 жил хорих ял оноож, 15.7 сая ам.долларын торгууль ногдуулсан билээ. 2008-2013 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өдгөө 78 настай И Мён Багт 2018 оны дөрөвдүгээр сард Үндэсний тагнуулын алба болон “Самсунг электроникс” компаниас авлига авсан, мөн аж ахуйн нэгжийн албан татвараас зайлсхийсэн, эзэмшигч нь байсан DAS компанийн хөрөнгийг завшсан зэрэг 16 үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Тэрбээр хоёрдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа бөгөөд Дээд шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг шорон руу шилжүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)