Их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн ажилтнуудын хэргийг ХААЛТТАЙГААР танилцуулж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж буй. Гэхдээ уг асуудлыг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Төрийн нууцтай холбоотой хэргийг хаалттай хэлэлцэнэ гэж заасан байдаг. Мэдээжийн хэрэг хаалттай хуралдаж байх явцад гишүүдийн зүгээс асуултаа асууж, санал хэлэх эрх нь бүрэн нээлттэй. Мөн Гадаад харилцааны яамны хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар болон томилгоог хэн, хаанаас хийгээд байгаа тухай ярилцана. 

Дипломат төлөөлөгчийн газар, ерөнхий Консулын газрын ажилтан, албан хаагчид яаж ажлаа хариуцаж байгааг, өнгөрсөн хугацаанд ямар хүмүүс, ямар хэрэгт холбогдсон талаар нэлээд нухацтай ярилцах болно. Үүн дотор, цагдаа, тагнуулын байгууллагын хийж, хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг сонсоно. Угаасаа сайдын хийх мэдээлэл нууцын зэрэглэлтэйгээр байнгын хороонд ирсэн тул хаалттай горимд шилжин хэлэлцэнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)