Их хэмжээний бохирдолтой газрын хөрсийг хуулж, зам тавина

Улаанбаатар хотын хөрсний 13 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн, 70 хувь нь хүчтэй доройтсон, хүн амын төвлөрөл ихтэй газарт аммонийн бохирдол (шивтэр) хүлцэх хэмжээнээс 10 дахин их байгааг холбогдох байгууллагынхан тогтоосон. Тиймээс нийслэлийн ШУА, ЗДТГ хамтран хөрсний доройтол, бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан их хэмжээний бохирдолтой, нийтийн эзэмшлийн газрын хөрсийг сольж, хатуу хучилттай зам тавих ажил эхлүүлжээ. Эхний ээлжид Зайсангийн эцэс болон Таван шарын автобусны буудал орчмын хөрсийг солих нь. Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхжаргал “Нийт 10 газар сонгосноос хоёрынх нь ажил үргэлжилж байна. Хүний ялгадас, нус, цэр, хур хогтой газрын хөрсийг хуулж, зохих стандартын дагуу ариутгаж халдваргүйжүүлээд, явган хүнд зориулсан зам тавих юм. Үүнийг мэргэжлийн компаниуд гүйцэтгэж байгаа” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)