Их хурал нь болтол АН-ыг З.Энхболд удирдах нь

АН-ын ҮЗХ лхагва гаригт хуралдан, ирэх сард болох VI их хурлын бэлтгэл хангах, үндсэн дүрэм, үзэл баримтлалыг шинэчлэх ажлын хэсэг бай­ гуулсан. Ажлын эхний хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хоёр дахийг нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахлуулах шийдвэр гаргасан та­лаар өмнөх дугаартаа мэдээлсэн. ҮЗХ-ны хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар уг хурлыг даргал­сан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, тэргүү­лэгчээр ажилласан Б.Гарамгайбаатар болон ерөн­хий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар өчигдөр мэдээлэл өглөө. Л.Эрхэмбаяр “Ирэх сарын 6-нд болох их хур­лаар үндсэн дүрмийг шинэчилж, үүний дараа на­мын удирдлагаа сонгоно. Ер нь намын дарга сонгох бол хоёрдугаар асуудал. Үүнээс өмнө намын үзэл баримтлал, дүрмээ шинэчлэх хэрэгтэй. Шинэ дүр­мээ баталснаар фракцуудын аль хүчтэй нь намын удирдлагыг авдаг, анхан, дунд шатны дарга нарыг томилдог байдал үгүй болно. Бүх сонгуульт ажилд намын анхан шатны гишүүдээс санал авч сонгодог болно. АН-ын шинэчлэл Монголын улс төрийн на­муудын шинэчлэлийн өнгийг тодорхойлно” гэв.

Ш.Түвдэндорж “АН-ын дүрэм бол сайн дүрэм. Гэхдээ хариуцлагын тухай гэх мэт нэмж оруулах заалт байна. Олон нийт, гишүүд АН-ыг нээлттэй, жинхэнэ ардчилсан нам болоосой гэж хүсэж буй. Тиймээс гишүүд, дэмжигчдэд нээлттэй байх заал­ тууд дүрэмд оруулна. Өөр нэг чухал асуудал нь намын үзэл баримтлалаа ард түмэнд ойлгомжтой болгох ёстой. Үүнийг тойрч нэлээд ярина” гэлээ. Б.Гарамгайбаатар “Дүрэм шинэчлэх тухайд, АН-ын өнөөгийн мөрдөж буй дүрэм үндсэн “араг яс” нь болно. Үүнийгээ яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгээ ярилцаж байгаа. Намын дүрэмд бий боловч хэрэгжээгүй өдий хүрсэн заалтуудыг хэрэгждэг болгох, дүрэмд байсан ч замаасаа гээгдсэн ротаци мэтийн чухал заалтыг сэргээх, өнөөгийн цаг үед таарсан нэмэлт оруулах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Гишүүдээс ирүүлсэн төслүүд ч энэ санаануудыг агуулж буй учраас эднийг базаж, нэгтгэнэ. Их хурлаар шинэ дүрэм батлагдахад одоогийн ҮЗХ, ГЗ, бусад хариуцлагатай албан ту­шаалтан бүгд өөрчлөгдөнө. Шинэ дүрэм батлагд­ сан учраас хуучин дүрмээр ажиллаж буй хүмүүс бүгд ажлаа өгөх юм. Засгийн газраа огцруулсан ги­шүүдэд хариуцлага тооцох асуудал шинэ дүрмээр зохицуулагдана” гэв. “Их хурал хүртэл АН-ыг хэн удирдах вэ. З.Энх­болд даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэ­лэлцсэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Удахгүй их хурал болж, намын даргыг тодруулах ажил эх­лэх гэж байхад үүрэг гүйцэтгэгч түр томилоод яах вэ. З.Энхболд дарга ажлаа хийж байгаад дараагийн даргад нь хүлээлгэж өгөг гэсэн шийдвэр гаргасан” гэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)