Их спортоор олонд танигдсан 9 сайхан бүсгүй

Их спортоор хичээллэдэг сайхан бүсгүйчүүд олон бий. Теннисчин Шарапова, Иванович, бүр хөлбөмбөгчдөөс ч гайхам бие бялдар, өв тэгш царайгаараа гайхагдсан эмэгтэй тамирчин байдаг. Тэдгээр гайхалтай 9 тамирчныг танилцуулья.

Анна Равсон (гольф)

Австралийн модель энэ бүсгүйд хийж чадахгүй зүйл ховор. Тэрбээр 1999 онд сонирхогчдын журмаар гольф тоглож, 2004 оноос мэргэжлийн гольфчин болсон нэгэн. Эмэгтэйчүүдийн Европын цувралд чамлахааргүй амжилт үзүүлсэн тэрбээр Колумбиагийн бизнесийн их сургуульд мастер хамгаалсан аж.

Мариа Шарапова (талбайн теннис)

 

Зөвлөлт холбоот улсад 1987 онд төрсөн Шарапова өдгөө АНУ-ын Флоридад аж төрдөг. Дөнгөж 18 настайдаа дэлхийн чансааг тэргүүлж байсан орос бүсгүй зөвхөн спортын замналаа ч бус модель, бизнесийн гараагаа ч амжилттай эхлүүлсэн. Тэрбээр нэгдсэн үндэсний байгууллагын элчээр ажилладаг.

Анастасиа Луппова (бильяард)

Энэ жил 32 настай Анастасиа Оросын хамгийн алдартай бильяардчин. Луппова өдгөө өөрөө тоглохоос гадна дасгалжуулагч хийдэг аж.

Ана Иванович (талбайн теннис)

Их дуулгын түрүү хүртэж, WTA-гийн 12 цомын эзэн болсон талбайн теннисчин Ана Иванович Сербийн иргэн. Тэрбээр энэ спортоор хичээллэхээсээ өмнө усанд сэлэлтээр цөөнгүй жил хичээллэж байжээ. 

Алекс Морган (хөлбөмбөгчин)


Алекс Морган бол АНУ-ын хамгийн нэртэй хөлбөмбөгчин. Тэрбээр Портлэнд Торнс болон шигшээдээ довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг. Харин спортоос гадуур чөлөөт цагаараа дэлхийд алдартай спортын сэтгүүлийн нүүр царай болдог.

Линдсей Вонн (уулан цаначин) 

Энэ жагсаалтад багтсан цор ганц өвлийн спортын тамирчин. Тэрбээр гоо үзэсгэлэнгээрээ олон эрчүүдийн зүрхийг булаадаг шигээ их спортын тавцанд ч гялалзаж чадсан нэгэн. Вонн нэрт гольфчин Тайгер Вудстай амрагийн холбоотой явсан билээ.

Аллисон Стокк (тулгууртай харайлт)

Тулгууртай харайлтаар АНУ-ын цөөнгүй рекордыг эзэмшдэг Аллисон Стокк муугүй загвар өмсөгч. Нэгэн үе Америкийн секс бэлгэ тэмдгээр нэрлэгдэж байсан Стокк Беркелейгийн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. Өдгөө Nike компанийн нүүр царайгаар ажиллаж байна.

Локелани МакМайкл (сюрфер)

 Хавайн аралд мэндэлсэн түүний жинхэнэ нэр нь Локеланику'улеймакамае.Тэрбээр 1995 онд 18 настайдаа сюрферийн томоохон тэмцээний нэг болох ironman ангиллыг давж гарсан хамгийн залуу тамирчин болж, 48 мянган хүнээс гиннесийн номд бичигдсэн билээ. Өдгөө энэ бүсгүй цөөнгүй брэндийн нүүр царай болж байна.

Со Юн И (ширээний теннис)

БНСУ-ын ширээний теннисийн шилдэг тамирчин Со Юн И есөн настайгаасаа энэ спортоор хичээллэсэн. Хожим жүжигчин, загвар өмсөгч болсон тэрбээр Playboy сэтгүүлийн нүүрийг чимсэн цөөхөн спорт оддын нэг аж.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)