“Их дуулга” тэмцээнээс Л.Өнөболд алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өчигдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлсэн. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ өрсөлдөж байгаа бөгөөд Монголын 20 жүдоч багтан оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорчээ.

Тодруулбал, 60 кг-ын жинд Л.Өнөболд Марокко, Тайвань, ОХУ-ын хоёр, Японы бөхчүүдийг дараалан ялж, аваргын алтан медаль хүртлээ.

Екатринбургийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай зургаан бөх барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)