ИХ ДУУЛГА: Д.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн том тэмцээн болох Токиогийн Их дуулга өнөөдөр Япон улсад эхэллээ.

46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин зодоглож байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглож буй олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа хагас шигшээд Японы бөхөд цэвэр ялагдлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдана.

Эхний тойрогт хийлсэн гавьяат маань Тайландын Ю.Варасиха, Японы М.Ешикава нарыг ялж, хэсгийн аварга болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)