Их Британи улс гадаадад нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийхээ болив


Их Британи улс гадаадад нүүрсний эрчим хүчний салбарт аливаа хөрөнгө оруулалт хийхээ болино. Энэ тухай Даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотод болсон Британи-Африкийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр мэдэгджээ. "Бид бүгд нэг тэнгэрийн дор амьдарч, ижил агаараар амьсгалдаг бөгөөд нүүрстөрөгчийн ялгарал нэмэгдэж, дэлхийн уур амьсгал улам бүр дулаарахад бид бүгд ижилхэн зовж шаналж байна. Өнөөдрөөс эхлэн Британийн засгийн газар гадаадад нүүрс олборлох эсвэл нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихад хөрөнгө оруулах, хөгжиж буй орнуудад холбогдох зорилгоор засгийн газрын шууд туслалцаа үзүүлэх, экспортын зээлийг олгох эсвэл энэ салбарыг дэмжихэд чиглэсэн бусад арга хэмжээ авахгүй” гэж Ерөнхий сайд хэлжээ. Арван жилийн өмнө Нэгдсэн Вант улс нүүрстөрөгч агуулсан ялгарлын хэмжээгээр Европын бусад бүх улсуудыг ардаа орхисон байсан тэр үеэс нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн гэж Жонсон цохон тэмдэглэв. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд 2014 онд тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 30% хувийг хангаж байсан бол одоо энэ тоо 5% болж буурчээ. Жонсоны хэлснээр бол Их Британи улс сэргээгдэх эрчим хүчийг цаашид хөгжүүлэх бодолтой байгаа бөгөөд өөрийн туршлагаа гадаадын улс орнуудтай хуваалцах юм байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)