Их Британичууд Борис Жонсоныг цалингаа 10 хувиар буруулах ёстой гэж үзжээ


Их Британийн ихэнх оршин суугчид Ерөнхий сайд Борис Жонсоны цалинг бууруулахыг дэмжиж байсан. Энэ тухай Daily Mail мэдээлэв. Коронавирусийн эсрэг авсан арга хэмжээнээс болж хохирсон сая сая ажилчидтай Их Британийн Ерөнхий сайд эв санаа нэгдэн цалингаа 10 хувиар бууруулах ёстой юу гэсэн судалгааг тус улсын иргэдийн дунд явуулжээ. Асуултад хариулсан хүмүүсийн 75 хувь нь “тийм” гэсэн байна. Тэгвэл 13 хувь нь шаардлагагүй хэмээн хариулсан бол, үлдсэн 11 хувь нь мэдэхгүй гэжээ. Тавдугаар сарын 13-нд Их Британид хорио цээрийг цуцлах эхний үе шатыг явуулж, зургадугаар сарын 1-ээс хоёрдугаар үе шат эхэлжээ. Ийнхүү сургуулиуд хэсэгчлэн хичээллэж, дэлгүүр, худалдааны төвууд аажмаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Их Британи коронавирусын халдвар авсан хүний ​​тоогоор дэлхийд тавдугаарт жагсаж байгаа аж. Тус улсад 306.7 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж 42,7 мянган хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)