Их Британийн хатан хаан II Элизабет, Эдинбургийн гүн Филипп нар хуримынхаа 73 жилийн ой болжээ


Өнөөдөр Их Британийн хатан хаан II Элизавета, Эдинбургийн гүн Филипп нарын  хуримын 73 жилийн ойн өдөр. 1947 оны 11-р сарын 20-нд II Элизавет дэслэгч Филипп Маунтбаттентэй гэрлэжээ. Тэдний гэрлэлтийг Британийн хаант засаглалын түүхэн дэх хамгийн урт удаан настай  гэж зүй ёсоор тооцогдох болжээ. 73 жилийн турш хамт байсан бөгөөд Их Британийн гол бэлгэдлүүдийн нэг юм. 73 жил хамт амьдарч буй Элизавет, Филипп хоёр Их Британийн гол билэгдлийн нэг болжээ. Энэхүү ойг тохиолдуулан  Букингемийн ордны хэвлэлийн алба 11-р сарын 19-ний Пүрэв гарагт  авахуулсан хосуудын шинэ зургийг нийтэлсэн байна. Хосууд өөрсдийн өөрсдийн ач Хунтайж Жорж, гүнж Шарлотт, хунтайж Луис нарын өөрсдийн гараар хийсэн мэндчилгээг  үзэж буй зураг аж. Өдгөө 94 настай Хатан хаан Элизавет 99 настай нөхрийн хамтаар Англи дахь Виндзор цайзад хөл хорионы хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд тэдний ойн баяр цомхон болох  гэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)