Их Британийн парламент албан ёсоор үйл ажиллагаа зогсоолоо


Их Британийн парламентын танхим Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаагаа  албан ёсоор түр  зогсоолоо.  Ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг зогсоосон хугацааг “Brexit”-ийн гэрээг ЕХ-той хэлэлцэхэд зориулахын зэрэгцээ тус холбооноос хэлцэлгүй гарахад бэлтгэнэ гэжээ. “Парламент миний “гар хөлийг уях”-ыг оролдож буйг үл харгалзан үндэсний ашиг сонирхолд нийцсэн хэлэлцээрийг байгуулахын төлөө чармайх болно. Энэ Засгийн газар “Brexit”-ийг дахин хойшлуулахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ. Даваа гарагийн /2019.09.09/ орой парламент Жонсоны  бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг дахиад дэмжээгүй байна. Даваа гарагийн өглөө  Их Британийн хатан хаан II Элизабет Их Британийн засгийн газарыг  Brexit-ийн хугацааг хойшлуулахыг үүрэг болгосон парламентын хуулийн төслийг батлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)