Их Британийн нууц албаны ажилтан асан Дианы гүнжийн аллагад оролцсон тухайгаа ярьжээ

Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсоноо хэлжээ. Энэ тухай “Neon Nettle” сайт нийтлэв. Өдгөө 80 нас хүрч яваа Хопкинст эмч нарын хэлснээр хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг аж. Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө тэрбээр “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг "үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй" хэмээн тодорхойлохын зэрэгцээ "Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан. Тэрбээр ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөх гэж байгаа нотолгоо хааны гэр бүлд байсан. Энэ нууц гадагшлах ёсгүй гэдгийг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх зүйл золгүй явдал мэт байх ёстой гэсэн заавар өгсөн” гэж Хопкинс ярьсан байна. Тэрбээр урьд өмнө нь хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гэнэ. Нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн байна. Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй бөгөөд болсон явдлын талаар хэд хэдэн хувилбар(жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэсэн оролдлого, янз бүрийн хуйвалдаан г.м.) байдаг. “Daily Star” сонин Хопинсын тухай түүхийг нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай гэдгийг онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)