ИХ АВАРГЫН ИТГЭЛТ ХҮЛЭГ

 Арлын Японы үндэсний спорт сүмогийн дэвжээг эзэгнэж явсан их аварга Д.Дагвадорж зодог тайлж эх орондоо суурьшаад байгаа. Энэ удаа “Оддын машин” буландаа их аваргын “Hummer Н3 Alpha” машиныг онцолж байна. Хөрөнгийнхөө хэмжээгээр дээгүүр би чигддэг их аварга олон хүлэг сольж унадаг ч “Hummer Н3 Alpha”-даа тун ээнэгшүү гэнэ.

Хөдөө, гадаа явахад их аваргын итгэлийг алддаггүй уг хүлэг нь цэргийн загвартай бөгөөд никел деталиуд, 18 инчийн дугуйтай, жийп тоноглолтой. “Hummer Н3 Alpha”-г зохион бүтээгчид “Hummer Н2”-оос санаа авч, цэргийн загвараас өдөр тутмын хэрэгцээнд ойртуулж, зорчигчийн тав тухыг хангахад анхаарсан аж. “Hummer Н3 Alpha” нь Hummer маркийн маши нууд дотроо маневр хийх болон туулах чадвараараа хамгийн сайн нь.

300 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй, дөрвөн шатлалтай Hidra-Matic 4L60 автомат хурдны хайрцагтай уг төмөр хүлэг 41 см гүнзгий усыг 32 км/цийн хурдтайгаар, 61 см гүнзгий усыг 5-8км/ц-ийн хурдтайгаар туулах чадвартай аж.

Х.УЯНГА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)