Их аварга Харүмафүжи Японд эмчлүүлж буй Монгол хүүхдүүдийг эргэж гарын бэлэг гардуулжээ

Сумогийн 70 дахь их аварга ХАРҮМАФҮЖИ аварга  Эхимэ мужын Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтэй хүүхдүүд болон хэвтэн эмчлүүлж байгаа бусад хүмүүсийг эргэн ирж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав. Зүрх хамгаалах төслийн хамт олны зохион байгуулсан ажлын хүрээнд Монгол хүүхдүүд Япон улсад энэхүү эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 

Япон улсын хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч, эмнэлэгийн ажилтнаас бүрдсэн “Heart Saving Project” ТББ болон “Зүрх Хамгаалах Төсөл” ТББ нар нь 2001 оноос эхлэн Монгол улсад сайн дурын үйл ажиллагаагаа хийж ирсээр байна. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн нийт 21 аймгаар явж, оношлогооны баг ажиллуулан нийт  хүүхдүүдэд зүрхний эxо шинжилгээ хийж оношлогоо тавин, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдийг УБ хотод дуудан эмчилгээний төлөвлөгөөндөө оруулан эмчилгээ хийж, нийт 477 хүүхдэд катетр /хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг зүрх сэтгүүрдэх аргаар эмчлэх/ эмчилгээ хийсэн байна.
Тус байгууллага нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судасны тасаг болон 3-р төв эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд.Япон улсын эмч нар жилд 4 удаа Монголд ирж, хөдөө орон нутагт оношлогооны 2 баг, катетр эмчилгээний 2 багийг тус тус ажиллуулсаар иржээ. Оношлогооны багаар оношлуулсан катетр эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнөө  катетр эмчилгээний багт шилжүүлэн эмчилдэг. Катетр эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг бүртгэлдээ бүртгэн авч 1-2 жилийн дотор эмчилгээ хийх төлөвлөгөөндөө оруулдаг гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)