Их аварга Хакүхо М.Даваажаргал 35 насандаа 44 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртлээ. Энэ сард 35 нас хүрсэн их аварга 44 дэх удаагаа Японы Эзэн хааны цомыг гардан авч өөрийн түүхэн амжилтаа ахиулсаар байна. 

Осака хотноо болсон хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Какүрюү М.Анандыг давж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ. 

Их аварга Какүрюү М.Ананд 12 давж, гурван унаатайгаар энэ удаагийн башёг өндөрлүүллээ. Тэмцээн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 75 жилийн хугацаанд анх удаа коронавирусийн улмаас үзэгчгүй явагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)