Ихэнх нутгаар цас орж, ЦАСАН ШУУРГА шуурч, хүйтэрнэ

ЦУОШГ-аас 2017 оны арваннэгдүгээр сарын 6-наас 13-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Тус мэдээнд дурдсанаар ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа гэнэ. Тухайлбал, 

Баруун аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8,12-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 8,10-11нд зарим газраар 7-12м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурна. 7,10-нд бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Алтай Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.   

Төвийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,11-12-нд ихэнх нутгаар цас ахиу орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус  өдөртөө 0-5 градус хүйтэн байна.   

Зүүн аймгуудын нутгаар: 6,9,12-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр цас ахиу орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 8-нд ихэнх нутгаар хүйтэн бага зэрэг сулрах ч бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан  байна.

Говийн аймгуудын нутгаар: 6,9-нд нутгийн зүүн хагаст, 8-нд шөнөдөө нутгийн баруун, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 6-8нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, 9-10-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.11-12нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)