Ихэнх нутгаар сэрүүсч, бороо орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар сэрүүсж, бороо орно. Энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороотой. Салхи 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

4-нд баруун аймгуудын нутгаар, 5, 6-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)