Ихэнх нутгаар их хэмжээний ЦАС орж, цасан шуурга шуурна

ЦУОШГ-аас өнөө шөнө Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно хэмээн сэрэмжлүүлэв. 

Мөн малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 5-6-нд төв, зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Харин Улаанбаатар хотод ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)