Ихэнх нутгаар ААДАР бороо орж, 18-наас СЭРҮҮСНЭ

ЦУОШГ-аас 2019 оны долдугаар сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 18-наас сэрүүсэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 16,17-нд зарим газраар, 18-нд  ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19,20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө  12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)