"Итгэл" олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

Өнгөрөгч сарын 24-нөөс эхэлсэн "Азийн шилдэг кино наадам" энэ сарын 1 хүртэл үргэлжиллээ. Тус наадамд манай улсаас "Итгэл" уран сайхны кино оролцож “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагнал хүртлээ. Лос-Анжелес хотноо болсон тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож долоон номинацид өрсөлддөг бөгөөд тухайн оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдог багагүй нэр хүндтэй наадам юм. Оскарын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос-Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр нь ажилладаг “Азийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)