Итали Иракт цэрэг нэмж илгээнэ

Итали улс Иракт цэрэг нэмж илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд Иракийн Эбриль хотын орчим 130 цэргийн албан хаагч байрлуулна гэж Италийн Батлан хамгаалахын сайд Роберта Пинотти мэдэгджээ. 

Энэ шийдвэрийг Италийн засгийн газар баасан гаригт болох хуралдаанаар гаргахаар болсон аж. Иракт илгээж байгаа цэргийн албан хаагчид байлдааны ажиллагааны явцад шархадсан цэргүүдэд туслах гол үүрэгтэй юм. 

Тиймээс Италийн нисдэг тэрэгнүүд тэдний мэдэлд байх гэнэ.  Ирак дахь цэргийн оролцоог бэхжүүлэх талаарх Парисын эрх баригчдын хүсэлтийн хариуд тус улсад нэмэлт хүч илгээх шийдвэр гаргаж байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)