Итали жаалуудын хайртай баатар Пиноккио, Улаан малгайт

Италийн Верона хотын хүүхэд багачуудад зориулан хэрэгжүүлж буй “Өсөж, том болохын тулд унших хэрэгтэй” төслийн хүрээнд явуулсан санал асуулгын дүнгээр бол Пиноккио, Улаан малгайт хоёр хүүхэд багачуудын хайртай баатар хэвээр байгаа нь тогтоогджээ. Тэдгээр баатар сүүлийн 10 жилийн турш энэхүү байр сууриа хадгалж байгаа бөгөөд энэ удаагийн судалгаанд оролцсон багачуудын 75 хувь нь тэдэнд хайртай гэжээ.

Судалгааг 10 хүртэлх насныхан дунд явуулжээ. 9-10 настнууд “Бяцхан хан хүү”, “Харри Поттер”, “Гулливерийн аялал”, “Амичисийн зүрх”, “Матильда” зэрэг номын баатруудыг илүүд үзсэн бол бусад насныхан модон хамарт болон улаан малгайтай охиныг шүтдэг гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)