ИТАЛИ БҮСГҮЙЧҮҮД С.БЕРЛУСКОНИГИЙН ЭСРЭГ ЖАГСЛАА

Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан гэх мэдээлэл газар аваад байгаа. Үүнтэй холбогдуулан тус улсын 250 хотод 100 мянга гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд “Охидыг зэрэмдэглэхээ зогсоо”, “С.Берлускони огцор” гэсэн лоозон барин жагссан байна.

Мөн Францад амьдарч буй италичууд Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан захидал Парис дахь дипломат төлөөлөгчийн газар руу илгээсэн аж. Италийн эрх баригчид энэ тухай мэдэгдэхдээ “Сөрөг хүчний намынхан жагсагчдад мөнгө төлж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан.

Засгийн газар болон Ерөнхий сайдын нэр хүндийг унагах гэсэн зорилгодоо тэд улс төрөөс хол, энгийн иргэдийг мунхруулан ашиглаж байна ” гэжээ. С.Берлускони Руби нэрээр ал - даршсан 17 настай бүжигчин охинтой дотно харилцаатай байсан гэх мэдээллийг тус улсын Парламент, сөрөг хүчнийхэн буруушааж байгаа юм. Милан хотын Прокурорын газар энэ сарын 9-нөөс эхлэн хэргийг хэлэлцэж байгаа. Одоо Ерөнхий сайд болон Руби, бусад гэрчээс мэдүүлэг авч буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)