Италийн Ерөнхий сайд асан Берлускони коронавирусийн улмаас эмнэлэгт хүргэгджээ


Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсний улмаас Миланы эмнэлэгт хүргэгджээ.  Италийн RAI-News-24 телевизийн сувгийн эх мэдээлж байгаагаар ерөнхий сайд асан  шинжилгэ хийлгэх шаардлагатай болоод эмнэлэгт хэвсэн байна.  83 настай Берлусконигийн амь насанд аюултай зүйл үгүй аж. Улс төрч коронавирусийн халдвар авсан гэдгээ Лхагва гарагт  мэдэгдэж байсан бөгөөд Аркор дахь байрандаа хорио цээрийн дэглэмд байсан аж. Эл мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шаардлагатай бол Берлускониг эмчлэхэд Орос улс тусламж үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)