Италид зургаан ихэр мэндэлжээ

     Өнгөрөгч ням гаригт Кармела Оливия нэртэй итали бүсгүй зургаан ихэр төрүүлжээ. Өдгөө 32 настай тэрбээр Италийн өмнөд хэсэгт орших Беневенто хотын төрөх эмнэлэгт амаржиж, хоёр охин дөрвөн хүүтэй болсон байна. Тэд хугацаанаасаа 13 долоо хоногийн өмнө ердөө 600-800 грамм жинтэй төрсөн гэнэ.
      Энэ тухай эх барьсан эмч Луйжи Орфео "Ихрүүдийг эсэн мэнд торних чадвартай гэж хэлэхэд эрт байна. Ямартай ч гурван сар эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийнэ" гэжээ.
      Дашрамд дурдахад зургаан ихэр хүүхэд мэндлэх боломж дөрвөн сая төрөлтөд ганц тохиолддог бөгөөд ихэвчлэн дутуу төрдгийг судлаачид тогтоожээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)