Италид байшинг нэг еврогоор зарж эхлэв


Италийн Калабри мужийн Чинкуэфронди хотын захиргаа хотын мэдлийн орон сууцыг нэг еврогоор худалдаж авах боломж олгодог хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай “CNN Travel” мэдээлэв. Хотын даргын хэлж буйгаар “Operation Beauty” (“Гоо үзэсгэлэн ажиллагаа”) нэртэй хөтөлбөр нь залуучууд томоохон хотууд руу шилжин явж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой аж. Чинкуэфронди хотод байшин худалдаж авахын бас нэг давуу тал бол цар тахлын үед таатай нөхцөл байдал аж. Коронавирусийн тархалт дэгдсэнээс хойш тус хотод халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Хямд үнээр байшин худалдаж авахаар шийдсэн хүн бүр гурван жилийн дотор тус байшинд засвар хийх үүрэгтэй гэнэ. Түүнээс гадна худалдан авагч 250 еврогийн тусгай төлбөр төлөх ёстой бөгөөд хэрэв тогтоосон хугацаанд засвар хийгээгүй бол байшингийн эзнийг 20 мянган еврогоор торгох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)