Испанид эсэргүүцлийн жагсаал болов

Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатерогийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогыг эсэргүүцсэн цуглаан Испанийн нийслэл Мадрид хотын төв талбайд боллоо. Цуглааныг зохион байгуулагчид үйлдвэрчний эвлэл 60.000 хүн оролцсон гэж мэдэгдсэн ч цагдаагийн газар 9.000 хүн байсан хэмээн мэдээлэв. Зүүний чиглэл баримталдаг Р.Сапатерогийн социалист нам төсвийн алдагдлыг бууруулахын тулд хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулж, цалин хөлсийг бууруулах тэтгэврт гарах насыг хоёр жилээр нэмж 67 нас хүргэх төсөл боловсруулаад байгаа юм. Ингэснээр төсвийн зарлагыг 67.5 тэрбум доллараар бууруулах боломжтүй болох аж.
Засгийн газрын энэ төслийг үйлдвэрчний эвлэл эрс шүүмжилж байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Игнасио Фернандес Toxo цуглаан дээр хэлсэн үгэндээ “Ноён Ерөнхийлөгч олон сая иргэдийн хувь заяатай холбоотой тэтгэврийн асуудлаар тоглохоо цэглэх хэрэгтэй” гэжээ.
Эдийн засгийн хямралын улмаас Испанид төсвийн алдагдал эрс ихэсч, ажилгүйдэл гаарсан. Испанийн Засгийн газрын өр хөрөнгийн зах зээлийг хямрааж, Грек маягийн төсвийн хямрал үүсгэж магад гэж тус улсын Ерөнхий сайд Р.Сапатеро болгоомжилж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангель Гурриа “Испанийн өр хяналтаас гарчихаагүй байгаа. Гректэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай” гэсэн байна.  
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)