Исландад шумуул байдаггүйн учрыг тайлав уу

Исланд болон Фарерын арлуудад шумуул огт байдаггүй нь ямар учиртайг тайлах гэж судлаачид олон жил толгойгоо “гашилгасан”. Гэхдээ саяхныг хүртэл хариулт олоогүй байжээ. Исландтай хөрш зэргэлдээ, ижил өргөрөгт байрладаг улс орнуудад “бяцхан цус сорогч” олон төрөл зүйлээрээ бий. Тэгвэл эрдэмтэн Эрлинг Олафссон “Исланд бол далайн уур амьсгалтай, шумуул байх боломжит газар юм. Гэтэл нэг ч байдаггүй нь хачирхалтай. Хажууханд байгаа улсуудад үй олон байгаа шумуул салхи, хөлөг онгоц зэргээр тээгдэн энэ газар нутагт ирэх боломж өчнөөн бий. Гэтэл ирдэггүй. Үүнийг энэ улсын ус, хөрсний химийн найрлагатай холбоотой гэж үзэж байна” хэмээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)