“Исламын улс” хурдан ялагдсаны учир юунд байв

Сирийн бүх гол замын огтлолцол дээр, стратегийн чухал байрлал эзэлдэг хот бол Пальмира юм. Сири, Ирак, Иорданыг холбосон гурвалжинтай хил залгадаг тус хот хойш Алеппо, зүүн хойш Турктэй хил залгаа Хасака хот руу явсан замд оршдог. Мөн захын дүүргүүдэд нь нефтийн орд газрууд байдагтай холбоотойгоор Пальмира нь эдийн засгийн онцгой бүс юм.

Үүнээс улбаалан Дейр Эз-Зор, Пальмира, Дамаск гэсэн зурвас үүсгэдэг. Мөн тус хот Хомс болон Дамаск ордог зам дагуу байрладаг. Ийм нөхцөл байдал нь “Исламын улс” бүлэглэл Пальмира руу хоёр удаа давшиж, эзлэн авах шуналыг нь хөдөлгөжээ. Хотынхоо нэр хүнд, үнэлэмжийг сайн мэдэх Сирийн эрх баригчид ч цэргийн хүчээ чөлөөлөх ажиллагаанд эргэлт буцалтгүй чиглүүлсэн. Тэд хоёр удаа Пальмираг босогчдоос чөлөөлж чадсан бөгөөд сүүлийн ажиллагаа нь илүү итгэлтэй өрнөсөн байна.

“Исламын улс”-ын босогчид анхны удаа 2015 оны тавдугаар сард, хоёр дахиа 2016 оны арванхоёрдугаар сарын 11-нд тус хот руу довтолсон. Сүүлийн удаад эзлэн түрэмгийлэл хоёр сар хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн хэдий ч энэ үеэр хотын хамгийн чухал түүхэн дурсгалуудыг босогчид устгаж орхижээ.

Анхны ажиллагаатай харьцуулбал хоёр дахь удаад Пальмираг хамаагүй хурдан бөгөөд хялбархан чөлөөлсөн байна. Санхүүгийн хувьд ч уг ажиллагаанд бага зардал гаргасан гэнэ. Сирийн эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр довтолгоонд 1500 орчим босогч оролцсоны дийлэнхийг Ракка болон Иракийн Мосул хотоос татжээ.

“Исламын улс”-ын бааз Пальмира хотоос 70 км зайтай орших Сухна хотод байв. Тэнд босогчдоо татаж, зэвсэгжүүлсэн төдийгүй давшилтыг удирдсан штаб нь байсан гэнэ. Тэгэхэд босогчид маш богино хугацаанд хотын гүн рүү нэвтэрсэн ч цөл газарт хэт тархаж, хэчнээн хүн байгааг тодорхой тогтоох боломжгүй болжээ.

Улмаар тэд тэр том цөлийг гаталж чадалгүй хэдхэн өдрийн дараа Сирийн цэргийнхэнд бут цохигдсон гэж Иорданы “Al-Ahed” цахим хуудсанд гарсан нийтлэлд тэмдэглэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)